Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх 56 орны 10000 морьтон цуглах баяр 2026 оны 7 сарын 11-13 Хүй долоо худагт болно. Энэ үеэр морин засал үйлчилгээ үзүүлнэ гэж тус өдрийг санаачлагч, "Монгол адуу диваажин" төслийн Б.Наранбадрах хэллээ. Тодруулбал, морин заслын туршлагатай арваад улс орны мэргэжилтнүүд аутизм, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, хар тамхины донтолтыг тэвчих тэвчилтийг дэмжих, харвалт, саажилтын дараах нөхөн сэргээх морин эмчилгээ хийх юм байна. Хүй долоо худагт гурван өдөр үргэлжлэх уг үйлчилгээг авах хүсэлтэй иргэдийг ирэх тавдугаар сараас бүртгэх аж.
Улмаар манай улсад аутизм, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, хар тамхины донтолтыг тэвчих тэвчилтийг дэмжих, харвалт, саажилтын дараах нөхөн сэргээх морин эмчилгээ судалгаа, сургалтын ОЛОН УЛСЫН төв байгуулахаар уулзалт хийжээ.
| Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33