Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан.
Энэ хүрээнд их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас нийт 217 эсээ бичлэгийг ирүүлсэн бөгөөд хоёр үе шаттай болсон тус уралдааны эцсийн шатанд сурагчдын ангилалд 60, их, дээд сургуулийн оюутнуудын ангилалд 40, нийт 105 бүтээл шалгарсан байна.
Их, дээд сургуулийн оюутны ангилалд Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн тэргүүлж, мөн сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнэ удаалж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн оюутан А.Найдан гуравдугаар байрт шалгарсан бол Монгол Улсын их сургуулийн оюутан Н.Мөнх-Ариун тусгай байрыг хүртжээ.
Харин ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд нийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн сурагч О.Тэнүүнжаргал манлайлж, Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата, Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намуун нар хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлж, нийслэлийн 163 дугаар дунд сургуулийн сурагч Г.Манлайбаяр тусгай байрт орсон байна.
Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар өнөөдөр /2026.01.12/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд шагнал гардууллаа.
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан уг арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдаанд оюун ухаан, бүтээн туурвих авьяас билгээ сорьж, шагнал хүртэж буй оюутан, хүүхэд залууст баяр хүргээд, энэ удаагийн уралдаанд оролцсон бүх хүүхэд, залуусын бичсэн нэгөгүүлбэр, дэвшүүлсэн нэг санаа, оновчтой хөндсөн ганц асуулт тань хүртэл Монголын хөгжлийн хөдөлгөгч хүч байх болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Үндсэн хууль нь Монгол Улс ямар улс байх, монгол хүн ямар эрх, үүрэгтэй байх вэ гэдгийгтодорхойлсон монголчуудын оюун санааны хамтын бүтээл гээд тусгаар тогтнол, төрийн байгууллын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө, энэ бүхний баталгаа нь Үндсэн хуульд оршдог. Тийм ч учраас Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг, таслал нэг бүр гүн гүнзгий утга агуулгатай гэж байлаа.
Мөн энэ удаагийн уралдаанд ирсэн эсээнүүдэд “Байгалийн баялаг зөвхөн эдийн засгийн асуудал биш, ёс зүйн, иргэний, Үндсэн хуулийн асуудал юм” гэсэн нэгэн үзэл санаа маш тодорхой харагдсаныг тэмдэглээд хүүхэд, залуучууд маань байгаль эхээ хамгаалах, ирээдүй хойчоо бодох, иргэн бүр хяналт тавихын чухлыг, Үндсэн хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжих ёстойг өөр өөрийн өнцгөөс, өөр өөрийн дуу хоолойгоор илэрхийлсэн нь үнэхээр бахархал төрүүлсэн гэдгийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан илэрхийлэв.
Дараа нь их, дээд сургуулийн оюутны ангилалд тэргүүлсэн Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр, “Энэхүү эсээ уралдааныхаа сэдвийг нь сонсоод Монгол Улсын баялгийн хуваарилалт, зохицуулалт, бусад улс орнуудын туршлага зэрэг асуудлаар чамгүй их судалгаа хийх шаардлагатай болсон. Монгол Улс байгалийн баялгаас олсон орлогыг иргэдийнхээ боловсролд зориулбал урт хугацаанд илүү үр өгөөжтэй байх нь гэсэн дүгнэлтэд хүрээд, эсээндээ энэ санаагаа тусгасан. Мөн байгалийн баялгийн зохистой ашиглалт нь зөвхөн төрийн үүрэг, оролцоо гэхээс илүүтэй иргэдийн оролцоо, хариуцлага нь чухал байдаг гэдгийг маш сайн ойлгож авсан” гэж байлаа.
Харин ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын ангилалд хоёрдугаар байрт шалгарсан Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата “Монгол Улсын Үндэсний хуулийн өдөр”-т зориулж энэхүү уралдааныг зохион байгуулж, биднийг оролцоог хангаж, өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломж олгосон зохион байгуулагчдад талархлаа илэрхийлээд Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн заасан нь зөвхөн өнөөдрийн бус ирээдүйн үеийнхний эрх ашгийг бодолцож хамгаалж, ашиглах ёстой гэсэн агуулгатай гэж би боддог гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34