Өмгөөлөгч Г.Батбаяр агсаны охин Б.Ариунзаяа ээжтэйгээ эд хөрөнгийн маргаан үүсгэж, улмаар ээжийгээ зодсон гэх тайлбартай зураг, бичлэг өчигдөр /2026.01.11/ цахим орчинд тархсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тодруулга авлаа.
ЦЕГ-ын мэдээлснээр, тухайн бичлэгийн хэзээ хийгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Б.Ариунзаяагийн ээж өчигдөр цагдаагийн байгууллагад хандаж, уг бичлэгийг хэн цахим орчинд нийтэлснийг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Б.Ариунзаяа нь одоогоор гадаад улсад байгаа бөгөөд цахим орчинд тархсан бичлэг нь хэдэн жилийн өмнө бичигдсэн байж болзошгүйг албаны эх сурвалж онцоллоо.
| Цахимд тархсан бичлэгийн талаар Б.Ариунзаяагийн ээж цагдаад ханджээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33