Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хонио эргүүлэхээр морьтой гарсан 56 настай, эрэгтэй иргэн сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, сумын мэргэжлийн анги, ар гэрийнхэн хамтран нийт 31 хүн, 7 автомашин, 14 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 161 км талбайд эрлийн ажиллагаа явуулсан байна.
Эрэн хайх ажиллагааны үр дүнд тухайн иргэнийг өчигдөр /2026.01.11/-ний өдрийн 12:27 цагт олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.
| Сураггүй болсон 56 настай иргэнийг эсэн мэнд олжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33