Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Гадаадын иргэн харьяатын газраас 8 ширхэг нөүтбүүк алдагдсан тухай мэдээлсэн цацагдсан.
Энэ асуудлыг Гадаадын иргэн, харьяатын газар дотоод хяналтаар илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар нэр бүхий албан хаагч нь шинээр худалдан авсан компьютеруудыг албаны байрнаас зөвшөөрөлгүй гаргаж, хувийн зорилгоор ашиглан бусдад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон учир холбогдох хууль, хяналтын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн. Тухайн мэдээлэлд дурдагдсан компьютер нь байгууллагын мэдээллийн сан, дата мэдээлэлд холбогдоогүй, ямар нэгэн мэдээлэл алдагдах нөхцөл байдал үүсээгүй. Мөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг байгууллагын зүгээс нуун дарагдуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэв.
| ГИХГ-ын алба хаагч шинээр авсан компьютеруудыг завшаад, баригджээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33