Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний үнэ тариф, төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгосон.
Улмаар хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тарифт 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулах байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Өмнө нь дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулж нэмэхээс өөр аргагүй болсон учраас 2024 оны сүүлээр мөн тогтоол гаргаж, 2025 оны эхээр нэмэх шийдвэр гаргаж байсан. Гэсэн ч хэрэгжиж чадаагүй 2025 оны дөрөвдүгээр сард тогтоолд дахин өөрчлөлт оруулсан боловч 12 дугаар сард ийнхүү хоёр дахь удаагаа дулааны үнэ тариф нэмэхийг хойшлуулж байна.
Засгийн газраас судалж үзээд цахилгаан, дулааны тарифыг бодит өртөгт ойртуулан шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн цахилгаан эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааран нэмэгдүүлсэн.
Харин дулааны эрчим хүчний үнэд 2019 оноос хойш огт өөрчлөлт ороогүй. Улсын болон хувийн хэвшлийн 70 гаруй конторын ажилчид цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрсэн. Учир нь цахилгаан, ус, дулааны тариф олон жил хамгийн бага тарифаар бодогдож ирсэн. Үүний улмаас ус, дулаан, цахилгаан хангамж түгээлт, нийлүүлэлтийн байгууллагуудын санхүүгийн тогтвортой байдал алдагдсан. Дулаан, цахилгааны тасалдал үүсэх эрсдэл нэмэгдсэн. Шугам сүлжээ, техник технологио шинэчилж, их болон урсгал засвар хийх, аюулгүй ажиллагаа зэргээ сайжруулах боломжгүй нөхцөлд хүрсэн. Эрчим хүч, дулааны хэмнэлт, үр ашиг талаасаа ч хэрэглэгч хэт хямд тарифтай үед үргүй буюу илүүдэл хэрэглээ хэт их гаргадаг аж. Ихэнх улсад тариф нь бодит өртгөө нөхдөг, зөвхөн зорилтот бүлэгт татаас олгодог байна.
Дулааны тарифыг бодит өртөгт ойртуулснаар салбарыг дампуурлаас хамгаалах, дэд бүтцийг шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацаанд илүү найдвартай, тогтвортой үйлчилгээг бий болгодог аж.
| Дулааны тариф нэмэгдүүлэх шийдвэрийг хоёр ч удаа хойшлуулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмнэ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34