Монгол улсын консерваторын 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ. Тодруулбал, Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн 1, 6, 8-р ангиуддаа нэгдүгээр сарын 12-17/-ны өдрүүдэд элсэлт авна. Ингэхдээ 2020 онд төрсөн 2026 онд нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл төрлөөр сонгодог хөгжмийн ангид, одоо тавдугаар ангид суралцаж буй сурагчдаас үлээвэр, цохивор, үндэсний хөгжмийн ангид, долоодугаар ангид суралцаж байгаа сурагчдаас ардын бүжгийн ангид тус тус сонгон шалгаруулж авна.
Бүртгэлийг нэгдүгээр сарын 11-ний өдрийг дуустал цахимаар явуулах бөгөөд хөгжмийн мэргэжлээр бүртгүүлсэн хүүхдүүдээс,
Бүжгийн мэргэжлээр бүртгүүлсэн хүүхдүүдээс
88 жилийн түүхтэй монголын урлагийн түүхийн гал голомт болсон Монгол улсын консерваторт авьяаслаг үрсээ элсүүлэхийг хүсвэл https://www.conservatory.edu.mn/%D0%B5%D0%B1%D1%81-%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%8D%D0%BB%D1%81%D1%8D%D0%BB%D1%82 холбоос дээр дарж, мэдээлэл аваарай.
| Монгол улсын консерватор 1, 6, 8-р ангидаа элсэлт авч эхэллээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33