Асаасан хучлагатай автомашин дотор суусны улмаас 2 иргэн амь насаа алдсан байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “2 хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар иргэд хашаан дотроо хучлагатай байсан Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслээ асааж, дотор нь сууж байхдаа угаартсан байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Иргэд өвлийн улиралд автомашинаа хучлагатай байх үед асааж машин дотор удаан хугацаанд агаар сэлгэхгүй битүү орчинд суух нь хүчилтөрөгчийн дутагдал үүсэх, угаарын хийд хордох, амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.
| Хучлагатай Sonata-6 машинд хоёр иргэн угаартаж нас баржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33