Төрийн аудитын тухай хуулийн дагуу “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас аудит хийж, хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан байна.
Аудитын тайланд дурдсанаар, санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар нийт 8.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь аудитын явцад тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан боловч санхүүгийн тайланд өргөн хүрээнд тархаагүй гэж дүгнэжээ.
Тодруулбал, хаягдлын сангийн даланг өндөрлөх, лагын насос суурилуулах нийт 4.3 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэхдээ худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй, харин хөрс хуулалт, олборлолт, өрөмдлөгийн ажил гүйцэтгэдэг туслан гүйцэтгэгч компанитай нэмэлт ажил нэрийн дор шууд гэрээ байгуулсан нь хууль тогтоомжийн шаардлагыг зөрчсөн гэж үзсэн байна. Мөн ажлын гүйцэтгэл гараагүй байхад туслан гүйцэтгэгч нарт нийт 2.88 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр олгосон нь холбогдох хэд хэдэн хуулийн заалтад нийцээгүй зөрчилд тооцогджээ.
Аудитын дүнгээр нийт 8,521.8 сая төгрөгийн таван төрлийн зөрчил илэрснээс 32.9 сая төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт тогтоосон байна. Харин 4,360.1 сая төгрөгийн зөрчилд хоёр албан шаардлага хүргүүлсэн бөгөөд өмнөх оны аудитаар өгсөн, худалдан авалттай холбоотой албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбогдуулан 1,248.8 мянган төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох албан шаардлага мөн хүргүүлжээ. Үүнээс гадна 2.88 тэрбум төгрөгийн зөрчилд нэг зөвлөмж өгсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хууль, журам зөрчсөн хэд хэдэн ноцтой асуудал илэрснийг Үндэсний аудитын газар онцолж, зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх шаардлага тавьжээ.
| “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн санхүүгийн тайланд ₮8.5 тэрбумын зөрчил илэрчээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34