Шинэ оны эхэнд нийгмийн айдаст автуулсан хэрэг гарлаа. Тодруулбал, энэ даваа гарагийн үүрээр Баянзүрх дүүргийн Дунд Дарь-Эхийн бүсэд улмаас найман сартай жирэмсэн эмэгтэй, дөрвөн настай охинтойгоо бусдын гарт амь насаа алдаж, гурван настай охин хүнд гэмтэж үлдсэн.
Нарийвчилбал, хохирогч айлын эзэн өглөөгүүр гэрээсээ гарч, тулгар эхнэр нь бага насны охидтойгоо үлдсэн. Цаг гаруй болоод эргээд ирэхэд хөрш айлын сэтгэцийн өвчтэй гэх эр амьдралыг нь орвонгоор нь эргүүлчихсэн байсан.
Хэрэг үйлдсэн этгээд нь сэтгэцийн өвчтэй иргэн бөгөөд хамгийн сүүлд 12 дугаар сарын 9-нд СЭМҮТ-д үзүүлсэн, мөн 2020 онд бусдын амийг егүүтгэсэн ч өвчтэй учир эмнэлгийн албадлага гэх тодотголтой арга хэмжээ авахуулсан зэрэг мэдээлэл гарч байна.
Хохирогч залуу сэтгэцийн өвчтэй хүмүүс ямар ч хяналтгүй аллага үйлдэж явна, ард иргэд болгоомжтой байя хэмээн хэвлэлээр ярьсан нь нийтийг айдаст автуулсан, мөн иргэд алуурчныг нийтэд ил болгохыг нийгмийн сүлжээгээр шаардаж эхэлсэн.
Харин СЭМҮТ энэ аймшигт хэргийн сэжмээр хэвлэл мэдээлэл авахад СЭМҮТ-ийн байнгын хяналтад 1800 гаруй иргэн байдаг. Иргэдийг тайван бай хэмээв.
Бодит амьдрал дээр хяналтад байдаг гэх иргэн дахин хүнд гэмт хэрэг үйлдсэн нь “Байнгын хяналт” гэдэг үг бодит утгаараа хэрэгжиж байна уу, эсвэл зөвхөн цаасан дээрх тоо, тайлан болж хувирсан уу гэсэн асуултыг зайлшгүй тавихад хүргэж байна.
Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг нийгмээс тусгаарлах тухай бус, харин эрсдэлтэй тохиолдлуудад мэргэжлийн, тасралтгүй, хариуцлагатай хяналт хэрэгжих ёстойг энэ хэрэг тод харууллаа. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөлд “иргэдийг тайван бай” гэх уриалга нь бодит эрсдэлийг үгүйсгэсэн, хариуцлагаас зайлсхийсэн, хий хоосон үгс сонсогдож байв.
Учир нь тайван байхад хамгийн түрүүнд итгэл хэрэгтэй, итгэл бий болохын тулд ил тод байдал, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн хариуцлагын тогтолцоо шаардлагатай.
Эцэст нь, энэ бол зөвхөн нэг хэрэг, нэг байгууллагын асуудал биш. Сэтгэцийн эрүүл мэндийн бодлого, хяналтын тогтолцоо, хүний нөөц, хууль эрх зүйн зохицуулалт бүхэлдээ нийгмийн аюулгүй байдалтай хэрхэн уялдаж байгааг дахин харах дохио юм. Хэрэв хяналтад байдаг гэх иргэн дахин иргэдийн амь насыг хөнөөсөн хэвээр байвал “Бид хяналт тавьж байна” гэсэн мэдэгдэл хангалтгүй бөгөөд харин ч хариуцлага нэхэх үндэслэл болж үлдэж байна.
ЭМЯ, сайд дарга нар СЭМҮТ-ийн энэхүү тайван бай гэсэн албан үгсэд ард иргэд чинь итгээд тайван байх уу, байнгын хяналт гэдэг халхалтын чинь дор гэмгүй иргэдийг өвчтөнүүд нь хөнөөсөөр байх уу.
Хариуцлагаа мөрдөж, эгэл бор гэртээ элэг бүтэн амьдарч байсан энэ айлд анхаарлаа хандуулна уу. “Алуурчин” өвчтөнүүдээ хянаж, цагдана уу.
| Өвчтөн нь дахин аллага үйлдэж, айлыг хүйс тэмтэрсэн ч СЭМҮТ бүгд хяналтад байдаг, тайван бай гэв |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34