Улаангом-Улаанбаатар чиглэлд зорчиж байсан “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийн автобусанд хүүхэд мэндэлжээ. Тодруулбал, энэ сарын 07-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумыг өнгөрч явахад 29 настай жирэмсэн эмэгтэй гэнэт хүчтэй өвдөж эхэлсэн байна.
Ингээд 44 зорчигчтой автобус замын хажуу руу зогсож жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авчээ. Шөнийн 01.10 цагт 3,2 кг жинтэй охин мэндэлж эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэсэн байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн, эмч нар хяналтдаа авчээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард тус компанийн автобусанд мөн хүүхэд мэндэлж, эсэн мэнд амаржсан эх охин хоёрыг 18 нас хүртэл хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.
| “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобусанд дахин нэг ээж амаржлаа |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03