Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал О. Энхжавхлан мэдэгдэл хийсэн. Тодруулбал, "МЗЭ-ийн XIX их чуулган болоход 10 хоног үлдэж байна. Өнгөрсөн өдрүүдэд чуулгантай холбоотой дэгдэж байгаа маргаанд хариулт өгөхөд,
1. Ээлжит Их чуулганаар дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ ээ. Төслийг Их чуулганаас өмнө МЗЭ-ийн пэйж хуудсанд нээлттэй тавих учир гишүүд танилцах боломжтой.
2. Их чуулганд оролцох гишүүдэд мандат олгоно оо. Өмнө нь ч тэгж явдаг байсан, одоо ч тэр жишгээр л болно. Их чуулганд оролцох гишүүдэд мандат олгохдоо хоёр шаардлага тавьж байгаа. -Сүүлийн 4 жилийн гишүүний татвараа төлсөн байх -Гишүүний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх. Өмнө анкетаа шинэчилсэн гишүүд өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээлийнхээ жагсаалтыг нэмж өгөх.
3. Удирдах зөвлөлд Яруу найргийн Үндэсний төвөөс 3 гишүүн байдаг, энэ удаад Н.Минжинсайхан, Н.Гантулга, О.Цэнд-Аюуш нар яруу найрагчдаа төлөөлж, УЗ-д ажилласан.
4. МЗЭ, МҮЧЗХ-той нэгдсэнээр үүссэн урьдчилан төлөвлөх аргагүй нөхцөл байдлыг харгалзан Баримтат зохиолын үндэсний төв, Дууны яруу найргийн үндэсний төвийг байгуулж ажилласан. Баримтат зохиолын үндэсний төв нь гишүүнчлэлтэй, Дууны яруу найргийн үндэсний төв нь нээлттэй гишүүнчлэлтэй буюу Яруу найргийн үндэсний төвийн дууны уран бүтээл хийсэн гишүүд давхар харьяалагдаж байсан. Одоо хэлэлцүүлэх дүрмийн төсөлд Дууны яруу найргийн төвийг Яруу найрагтай нэгтгэж, тэндээс Удирдах зөвлөлд орох 3 гишүүний 1 нь дууны яруу найрагчдыг төлөөлөхөөр тусгаж байгаа.
5. МЗЭ-ийн өнөө хүчин төгөлдөр байгаа дүрмээр УЗ-ийн даргад нэр дэвшигч нь урьдчилан нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах заалт байхгүй. Ийм дүрэмтэйг мэдсээр атлаа дүрэмд байхгүй шаардлагуудыг тавьж байгаа хүмүүс МЗЭ-ийн дүрмээ уншиж, байгууллагынхаа түүхийг судлаасай. Харин дүрмийн өөрчлөлтөд УЗ-ийн даргад нэр дэвших хүсэлтэй гишүүн ээлжит Их чуулганыг зарлах УЗ-ийн хурал дээр хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө өгөх, гадаадад байгаа МЗЭ-ийн гишүүдийг санал өгөх эрхээр хангах гэх мэт өөрчлөлтийг тусгаж байгаа. Энэ саналыг Их чуулганаар хэлэлцэн баталсны дараа л хэрэгжих боломжтой. Бид дүрмээ л барина. Дүрмийнхээ дагуу л хуралдана" хэмээсэн.
Зохиолч Д.Энхболд өөрийн нүүр номдоо "Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал О. Энхжавхлангийн мэдэгдэлтэй танилцлаа. Зохиолчдын эвлэлийг хууль бусаар эзэгнэж суугаа хэдэн хүнийг цалинжуулахын тулд татвар нэртэй авилга өгөхгүй гэж гөжүүдлэсэн Балжирын Догмид, Доржзовдын Энхболд нарыг Монголын зохиолчдын эвлэлээс хасах шинэ дүрмээ батлах бололтой. Батал оо батал. Дүрмийн зохиолч гэж хаана ч байдаггүй юм даа миний дүү. Эвлэлээс хасчихаар Балжирын Догмид, Доржзовдын Энхболд зохиолч байхаа больчих уу. Сэрүүн зүүдлэхээ аявал яана ганц ч аятайхан шүлэг өгүүллэг туужгүй романы тухайд мөрөөдөх ч чадваргүй Мадурогийн жижигхэн хувилбарууд минь" гэв.
| Балжирын Догмидыг МЗЭ-ээс хасах уу |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34