Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлийн 2-185 гарааш дугаартай автобусны жолооч Ч.Энхчимэг хүүхдүүдэд бэлэг тарааж, маш сайхан харьцаж байна. Маш их баярлалаа.
Иргэний гомдол: Ч:20Б “Баянхошуу-Хархорин” чиглэлийн автобуснууд хоорондын зайгаа барихгүйгээс автобусны зогсоол дээр 30-40 минут хүлээж зогсож байна.
Шийдвэрлэлт: Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК-ийн нийт найман автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг боловч замын түгжрэлээс шалтгаалан нэг талдаа гарсныг зохицуулалт хийсэн.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Р.Эрдэнэчимэг: Х:6 (Өлзийт хороолол-Яармагийн 3-р буудал) чиглэлд явж байсан 15-035 гарааш дугаартай автобусны жолооч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хээр газар буулгаад орхисон байна.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн холбогдох албан тушаалтнаар шалгуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н. нь бүтэн рейс тойроход жолооч хаана буух вэ гэх асуухад өөрийн хүсэлтээр буусан мэдээллийг ирүүллээ.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Алтанцэцэг: Ү:12 (Зүүн салааны шинэ эцэс-32-р байр) чиглэлд явж байгаа 13-110 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан тул арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-110 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Л-д сануулж, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулав.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн н.Үүрийнсолонго: Ү:27 “Гачууртын эцэс-Офицеруудын ордон” чиглэлийн 19-091 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 21:34 цагийн үед Офицеруудын ордны буудал дээр ирээд тойроод бууя гэтэл хэл амаар доромжилж, тамхи татсан.
Шийдвэрлэлт: Офицеруудын ордон хойд буудалд 21:34 цагийн камерын бичлэгийг шалгахад эцсийн буудалд жолооч буух шаардлага тавихад маргалдаж буусан байх бөгөөд жолооч автобуснаасаа бууж тамхи татсан нь тогтоогдсон.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ундармаа: Ч:41 (Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг) чиглэлд явж байгаа 11-081 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Халдвартын эмнэлгийн хойд буудалд 19:10 цагийн камерын бичлэгийг шалгахад эцсийн буудалд жолооч бие засах газар орохоор бүх зорчигчоо буулгах хүсэлт тавихад тухайн эмэгтэй жолоочтой маргалдсан байна.
Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар эсхүл https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан иргэн Та санал, гомдол, талархал илгээх боломжтой байна.
| Автобусны жолооч эмэгтэй зорчигч хүүхдүүдэд бэлэг тараажээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34