БНСУ болон Монгол Улсын гоо сайхны бизнес эрхлэгчдийн "Beauty Hub" уулзалт өнөөдөр /2026.01.05/ "Галлериа Улаанбаатар" төвийн гурван давхарт байрлах "Жуулчин" танхимд боллоо. Энэхүү бизнес эрхлэгчдийн уулзалтаар гоо сайхны мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, бүтээгдэхүүн танилцуулга, бизнесийн зөвлөгөө, санхүүгийн дэмжлэгийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн арга хэмжээг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Уг арга хэмжээний үеэр дэлхийн 7 оронд нээлтээ хийсэн батга эмчилгээний хамгийн сүүлийн үеийн DR.Acne Zero аппарат Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр нэвтэрч, 8 дахь орон болж бүртгэгдлээ.
БНСУ-ын "Raparay" компанийн Гүйцэтгэх захирал Ким Жэ Юн:
Монголд ирээд нэг анзаарсан зүйл гэвэл ус нь хатуулаг ихтэй юм байна. Хүнд металь ихтэй усаар нүүрээ угаахаар хэчнээн сайн гоо сайхны бүтээгдэхүүн ашиглаад ч нэмэргүй. Тийм болохоор та бүхэн боломжтой бол шүүсэн усаар нүүрээ угааж хэвшээрэй гэж зөвлөе.
Манай компани нь 25 жилийн турш, хүний арьсны хөгшрөлт болон батгашилтын эсрэг эмчилгээ үйлчилгээг явуулахаар маш их судалгааг хийж ирсэн. Ер нь хүний нас ахих тусам арьсан дахь уургийн хэмжээ буурсны улмаас хөгширч байдаг. Үүнийг нөхөн сэргээх болон хөгшрөлтийг намжаах чиглэлээр тоног төхөөрөмжүүдийг танилцуулж байна. Батгашилттай арьсыг дотроос нь эмчилж, арьсны гүнд хүрч үрэвслийг нь бууруулах үйлчилгээтэй аппарат болон үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг онцолж байгаа юм.
DR.Acne Zero‑ийн засал эмчилгээний аппаратууд нь арьсны үрэвссэн хэсгийг яг тодорхойлон эмчилж, ямар ч сорви үлдээдэггүй үр дүнтэй технологийг ашигладаг. Тус брэнд нь Солонгосын арьс арчилгааны салбарын дэвшилтэт технологи, medical‑grade стандартын blue light эмчилгээ зэрэг инновац аргачлалыг өөртөө шингээсэн байдаг нь дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болсныг харуулдаг.
Солонгос нь арьс арчилгаа, батга эмчилгээний технологид дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд LED гэрэл, лазер болон үрэвслийг намдаах орчин үеийн аргуудыг олон жилийн турш хөгжүүлсэн нь олон улсын хэрэглэгчид, клиникүүдийн дунд өндөр үнэлгээ авдаг. Одоо Монгол Улсад DR.Acne Zero‑ийн аппарат ашиглан өвдөлтгүй, сорвигүй батга эмчилгээний хамгийн сүүлийн үеийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Мөн DR.Acne Zero аппаратыг сонирхсон гоо сайхны салонуудад үнэ төлбөргүй сургалт, үйлчилгээ үзүүлэх ба зээлээр авах нөхцлийг бүрдүүлжээ.
| Батгашсан арьсыг сорвигүй эдгээх Солонгосын алдарт DR.AcneZero аппарат Монголд албан ёсоор нэвтэрлээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34