Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.
Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсныг албаныхан хэлж байна. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн “Шалгаж байна” мессежийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм. AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ.
| AI илрүүлэх зөрчил өдрийн 74000-аас 4000 болж буурчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33