Монгол Улсын арьс, ширний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагад МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО мэдэгдэл гаргалаа. Тодруулбал,
Монгол Улсын арьс, ширний салбарт хууль бус үйлдвэрлэл, стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаа, байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж буй практикууд, үнийн демпинг, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох, цаашид ил тод, тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэлийг төлөвшүүлэх зорилгоор иргэд, төрийн байгууллагаас ирсэн санал гомдлын хүрээнд дараах мэдэгдлийг хүргүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолоор батлагдсан “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” нь арьс, ширний салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, иргэн, байгууллагад улс даяар заавал мөрдөх эрх зүйн баримт бичиг болно. Уг техникийн зохицуулалтад тусгагдсан стандарт, шаардлагууд нь мөн адил заавал мөрдөгдөх бөгөөд үүнийг зөрчсөн аливаа үйл ажиллагаа нь хууль зөрчсөнд тооцогдоно.
Сүүлийн жилүүдэд арьс, ширний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэлийн бодит өртгөөс доогуур үнэ тогтоон үйлчилгээ үзүүлэх, үнийн демпинг явуулах байдал удаа дараа илэрч, салбарын хэвийн үйл ажиллагаа, шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж байна. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар: “7.1.Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.4.бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах;”
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо нь арьс, шир зумлах ажиллагааны бодит өртөгт суурилсан судалгаа, тооцоолол хийж үзэхэд зах зээлийн хамгийн доод бодит үнэ нь нэг ширхэг арьс тутамд 13 (арван гурван) юань байхаар гарсан. Дээрх тогтоосон үнээс доогуур үнээр үйлчилгээ үзүүлэх нь усны нөөцийг хууль бусаар ашиглах, хууль тогтоомж, стандарт зөрчих, татварын үүргээс зайлсхийх, үнийн демпинг явуулах зэрэг зөрчилтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд салбарын тогтвортой хөгжил, ил тод шударга өрсөлдөөнийг хангах зорилгоор төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлж, үнэ унагаасан, хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, гадаадын харьяат этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Мөн салбарт үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын 4.4. Энэхүү техникийн зохицуулалтын хэрэгжилтэд холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод хяналт тавина.” гэж заасны дагуу ямааны арьс зумлах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээр хяналт шалгалтыг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос хийх тул хяналт шалгалт дуустал бүх үйлдвэрүүдийг ямааны арьс зумлах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоохыг мэдэгдэж байна.
Энэхүү мэдэгдлийг салбарын нийт оролцогчид хариуцлагатайгаар хүлээн авч, Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, дүрэм, стандартыг хүндэтгэн мөрдөж үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэж байна.
МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО
| Ямааны арьсыг зах зээлийн үнээс доогуур зумалж байгаа ААН-үүдэд хариуцлага тооцно |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34