Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон.
Баянзүрх дүүргийн удирдлагууд үерийн дараах хор уршгийг арилгах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:
"НОК, Баянзүрх дүүргийн онцгой комисс тусгай горимд шилжин, өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Холбогдох байгууллагуудын 3371 ажилтан, алба хаагч 491 техник хэрэгсэлтэйгээр лаг, хагшаас цэвэрлэх, зам чөлөөлөх, цахилгаан холбох зэрэг ажлуудыг хийц гүйцэтгэлээ. Үерийн дараа Монелийн зам дагуу хоёр метр орчим өндөр лаг, хагшаас, хайрга, дайрга бууж ирсэн байсныг цэвэрлэсэн. Тодруулбал, 537 удаагийн рейсээр 12,100 орчим тонн хог, шаврыг цэвэрлэлээ. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн хашаанд үүссэн лаг, хагшаасыг цэвэрлэж дууссан. Одоо 11 айлын хашаа үлдээд байна. Мөн авто зам, хөвөө эвдэрснийг засах, хүчитгэх ажлуудыг хийж, 8000 орчим хайрга, дайрга зөөж авчирсан. Үерийн далан, сувгууд бөглөрсөн тул Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 530 метр орчим сувагчлал татаж, үерийн далан, сувгийг нээсэн. Цаашид хүчитгэх ажлуудыг зохион байгуулна. Түүнчлэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг таван удаа хийж, давхардсан тоогоор нэг сая ам метр талбайг ариутгалаа. Ариутгалын ажил цаашид үргэлжилнэ. Тэрчлэн гэрэлтүүлгийн 18 шон эвдэрч, 10 орчим нь дахин ашиглах боломжгүй болсон. Авто замын үйл ажиллагаа жигдэрсний дараа эдгээрийг шийднэ. Цахилгааны найман тулгуур багана унасныг босгож, хоёр трансформатор сольсон зэргээр цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн" гэлээ.
| Н.БИЛЭГСАЙХАН: ДАВХАРДСАН ТООГООР НЭГ САЯ АМ МЕТР ТАЛБАЙГ АРИУТГАЛАА |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00