Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо, “Нарны хороолол”-д оршин суух хаягтай айлд Хэнтий аймгаас ирсэн иргэнээс тарваган тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрчээ.
Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн өмч уг иргэнд урьдчилсан байдлаар дээрх оношийг тавьсан бөгөөд ХӨСҮТ-ийн баг шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний хариу удахгүй гарах аж. Иргэн тарваганы эрхтнийг түүхийгээр хэрэглэсэн гэх тайлбарыг хэлжээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн болохыг энэ сарын 8-ны өдөр мэдээлсэн. Ийнхүү Улаанбаатар хотод уг өвчний хоёр тохиолдол бүртгэгдлээ.
| НИЙСЛЭЛД ТАРВАГАН ТАХЛЫН ДАХИН НЭГ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ |
Өнөөдөр үсээ засуулвал өнгө зүс сайжирна
2026-07-20 03:08:04
Б.Батчимэг: Усыг улирлаас хамааран өөр өөр хэмжээгээр ширгээдэг
2026-07-19 20:30:21
Долоодугаар сарын 24 хүртэлх цаг агаарын төлөв
2026-07-19 09:00:00