Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр Дэлхий нийтэд байгаль орчин, экосистем, газрын доройтол нэмэгдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Дэлхий нийтийн түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, байгаль орчинд ээлтэй цэвэр технологийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд байгалийн бүрэлдэхүүн хэсэг, нийгэм, эдийн засгийн салбаруудын дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь чухал болоод байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй улс орнуудад хэт халалт, хуурайшилт, үер, далайн хар салхи, ган, зуд, усны нөөцийн хомсдол, цөлжилт зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдох давтамж нэмэгдэж, хүний амьдрах аюулгүй орчин, эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хохирол учруулж байна.
Иймд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг дөрөв дахь удаагийн “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Технологи 2023” (EST-2023) олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2023.08.10-11-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монголын нөхцөлд Үндэсний болон бүс нутгийн түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновацыг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанаас учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах гарц, шийдлийг тодорхойлж, улмаар төр засагт шинжлэх ухаанд суурилсан зөвлөмж хүргүүлэхэд оршино.
Тус олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, БНХАУ, Япон, Норвег, Канад, Герман, Солонгос зэрэг 10 гаруй улсаас 80 гаруй эрдэмтэн, судлаачид, Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн нийт 110 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Хуралд 2 өдрийн турш нийт 118 итгэл хэлэлцэгдэх бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлийн гадаадын болон дотоодын эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагч нар харилцан туршлага, мэдлэг, мэдээлэл солилцох юм.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” (EST-2023) олон улсын бага хурал нь дараах үндсэн 3 чиглэл, сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд: Нэгдүгээрт, “Хүрээлэн буй орчинд тулгамдаж буй бэрхшээл болон уур амьсгалын өөрчлөлт”, Хоёрдугаарт, “Бүс нутгийн хөгжил ба Хүрээлэн буй орчны бодлого”, Гуравдугаарт, “Хүрээлэн буй орчны технологи ба Инновац” гэсэн сэдвүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэл, үр дүнг хэлэлцэнэ.
Тус олон улсын хурал нь 2023 оны 08-р сарын 10-11-нд “Holiday Inn Ulaanbaatar” -ын хурлын танхимд зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаадын зочид, төлөөлөгчдийг хамруулсан хээрийн судалгааны аяллыг 2023 оны 08-р сарын 12-13-нд зохион байгуулна.
| "ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ 2023" ОУ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО |
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:04:16
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03