Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах шаардлагыг хүргүүллээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг 72 цагийн хугацаанд огцруулах мэдэгдэл бүхий албан шаардлагыг Ардчилсан намаас хүргүүлж байна. Өнгөрсөн 7-р саруудад орсон аадар бороо нийслэлийн дүүргүүдийн 140 гаруй барилга, байгууламжийг үерт автуулан, оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан ч холбогдох албан тушаалтнууд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Төлөвлөлт, зохион байгуулалтгүй суурьшлын бүсүүдэд болсон үер 2023.08.05-ны өдөр дахин давтагдаж эцэст нь 4 хүний амь нас эрсэдлээ.
Эрх мэдэл, албан тушаалтайгаа зууралдсан хариуцлагагүй албан хаагчид, авлигад идэгдсэн төр эрдэнэт хүний амь нас, амьд явах эрхэд ноцтой хохирол учруулсаар байна.
Цаашид нийслэлчүүд бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хариуцлагагүй албан тушаалтан, хотын удирдлагуудад найдаж чадахгүй гэдгээ илэрхийллээ.
| АРДЧИЛСАН НАМААС ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛЛЭЭ |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29