Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцод 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.
“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг” хэлнэ хэмээн “Соёлын өвийг хамгаалах тухай” хуульд тодорхойлсон байдаг.
Баялаг түүхтэй, дундаршгүй өв соёлтой монгол түмний нийт 15 өвийг соёлын өвийн дэлхийн дээвэр гэгддэг ЮНЕСКО бүртгэн баталгаажуулсан байдаг.
Монгол Улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад:
1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008),
2. Монгол ардын уртын дуу (2008),
3. Монгол наадам (2010),
4. Монгол ардын хөөмийн урлаг (2010),
5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (24 улстай хамтран бүртгүүлсэн, 2010),
6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013),
7. Шагайн харваа (2014),
8. Хөхүүрийн айраг исгэх зан үйл (2019) зэрэг 8 өвийг;
ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад:
1. Монгол тууль (2009),
2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009),
3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009),
4. Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011),
5. Монгол уран бичлэг (2013),
6. Ингэнд ботго авхуулах зан үйл (2015),
7. Уул овоо тахих монгол зан үйл (2017) зэрэг 7, нийт 15 өвийн төрөл зүйлийг бүртгүүлсэн байна.
Хүн төрөлхтний өв соёлын амин ундарга болсон соёлын өвийг хамгаалах, хадгалж, өвлөн уламжлах, түүхийг бүтээн баяжуулахад дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Манай улс өөрсдийн нүүдлийн соёлын дахин давтагдашгүй байдал, онцлогийг харгалзан соёлын биет бус өвийг:
1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд,
2. Ардын язгуур урлаг,
3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага,
4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл,
5. Уламжлалт арга ухаан,
6. Мал маллах арга ухаан,
7. Уламжлалт гар урлал зэрэг долоон ай савд хуваан авч үздэг.
Мөн Монгол Улсын “Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл”-д соёлын биет бус өвийн долоон ай савын төрөл зүйлд хамаарах 279 өв, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д долоон ай савын 83 өвийн төрөл зүйл зэрэг нийт 362 өв хамрагдсан байдаг.
| СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ГЭЖ ЮУ ВЭ? |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00