Аргентин улсад инфляцын түвшин гурван оронтой тоогоор хэмжигдэж, ажилгүйдэл газар авчээ. Энэ Ням гарагт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгох анхан шатны сонгууль болох хэдий ч тус улсын ард иргэд сонгуульд анхаарал хандуулахаас илүүтэйгээр ажил хөдөлмөр эрхлэх тал дээр илүү санаа зовниж байна. Даваа гарагт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын сүмийн гадаа иргэд цуглаж, ажилтай болгож өгөхийг залбирч байгаа дүр зураг олон нийтийн сүлжээгээр тархжээ.
Аргентин улс инфляцын түвшнээрээ дэлхийд тэргүүлж байна. 2023 оны 7-р сарын байдлаар инфляцын түвшин 116%-д хүрч хөөрөгдсөн, банкны зээлийн хүү тэнгэрт хадсан, аргентин песогийн ханш доод хэмжээндээ хүртэл унасан энэ цаг үед ажилгүйдэл хаа сайгүй, хүмүүс цөхөрсөн байдалтай байна. Өргөн хэрэглээний барааны үнэ дийлдэхээргүй өсжээ. Үхрийн махны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч тус улсын хувьд, энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ л гэхэд өнгөрсөн жилтэй харьцуулахад 72 хувиар өссөн байна. Эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдалд цар тахал болон өөр олон хүчин зүйл нөлөөллөө гэж ард иргэд хэлж байна. Ирэх 10-р сард Аргентины ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох анхан шатны сонгууль Ням гарагт болох хэдий ч, ард иргэд үүнд яарахгүй байна. Хэн ч төрийн тэргүүн болсон нийгэм, эдийн засгийн энэ хүнд байдлыг өөрчилж чадахгүй гэж ард иргэд үзэж байгаа юм. Туйлдсан иргэд Буэнос-Айресийн католик сүмийн гадаа цуглаж, ажил олгохыг гуйж, залбирч байгаа нь хэвлэлийнхний дуранд өртжээ. Хэдийгээр цайллагын өдөр ч гэлээ олон хүн идэх ч хоолгүй байна гэдгийг тэд хэлж байгаа юм. Хөдөлмөрийн зах зээл хямралд орсон, ажлын байрны олдоц буурсан ийм үед, хэн хүний хийгээд байдаггүй онцгой ажил олж хийх нь л одоогоор хамгийн боломжтой хувилбар бололтой гэж Аргентин улсын иргэд санаа зовниж байна.
| АРГЕНТИН УЛСАД АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ХЭТ ӨНДӨР БАЙНА |
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:04:16
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03