Ням гарагт Пакистан улсын өмнөд хэсэгт зорчиж явсан Хазара экспресс зорчигчийн галт тэрэг осолдон, замаасаа гарч, 30 хүн амь үрэгдэн, 100 орчим хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Пакистаны хуучирч муудсан төмөр замын сүлжээнд галт тэрэг осолдох нь тийм ч ховор үзэгдэл биш гэдгийг иргэд хэлж байна. Харин Пакистан улсын Төмөр замын сайдын мэдээлж байгаагаар галт тэрэг хэвийн хурдаар явж байсан. Яагаад замаасаа гарсан шалтгааныг олохоор шалгаж байна гэж мэдэгдсэн байна.
Бэртэж гэмтсэн зорчигчдыг ойролцоох эмнэлгүүд рүү хүргэжээ. Одоо ч замаасаа гарсан гал тэрэг дотор аварч амжаагүй зорчигчид байсаар байгаа тул аврах багийнхан шуурхай ажиллаж байна гэж мэдээлжээ. Төмөр замын ажилтны мэдээлж байгаагаар дор хаяж найман вагон замаасаа гарчээ. Хазара Экспрессийн зорчиж явсан газрын ойролцоох Навабшах, Синд дүүргүүдийн эмнэлэг, түргэн тусламжийн тасгуудад онцгой байдал зарлан, хүмүүсийг хүлээн авч байгаа юм байна. Цахим орчинд замаасаа гарсан вагонууд, зам дагуу суусан хүмүүс, вагонуудаас гарч ирэхээр зүтгэж буй хүмүүсийн дүр зураг тархжээ. Синд дүүргийн төмөр замын үйлчилгээг одоогоор зогсоосон байна. 2021 онд мөн Синд дүүргийн ойролцоо хоёр галт тэрэг осолдож, 40 гаруй хүн нас барж, олон арван хүн гэмтэж бэртэж байжээ. Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлж байгаагаар 2013-2019 оны хооронд 150 хүн галт тэрэгний ослоор амь насаа алдсан гэсэн тоо баримт байдаг юм байна. Пакистаны төмөр замын сүлжээ Британийн колоничлолын үеийнхээсээ шинэчлэгдээгүй, одоо ч хуучин холбоо, дохионы системээ ашигладаг, аюулгүй байдлын чанарын шаардлага хангадаггүй гэдгийг холбогдох байгууллагаас тайлбарлаж байна. Пакистан улс 1947 онд тусгаар тогтнож байжээ.
| ПАКИСТАН УЛСАД ГАРСАН ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСЛЫН УЛМААС 30 ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЖЭЭ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00