Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хороо буюу Дарь-Эх, Монел орчимд буусан үерт өртсөн иргэдийн хүний эрхийн нөхцөл байдалд Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг 2023 оны наймдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажиглалт, дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагуудтай санал солилцон ажиллаж байна.
Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Шуурхай штаб болон бусад холбогдох албаны хүмүүстэй хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, улмаар гамшигт өртсөн иргэд, гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж буй ажилтан, албан хаагчдын санал хүсэлтийг нь сонсож, нөхцөл байдлыг тодрууллаа.
Нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 520 орчим алба хаагч, Зэвсэгт хүчний 150 алба хаагч 138 техник хэрэгсэлтэйгээр үерийн голомтод ажиллаж байна. Үерийн улмаас 6870 айл өрхийн цахилгааныг тасалсан байсныг 3184 өрхийн цахилгааныг сэргээсэн байна.
Гэсэн хэдий ч үерт өртсөн иргэд цэвэр усны хомсдолд өртөх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байх, эрчим хүчний хязгаарлалтад байгаа айл өрхүүд мэдээлэл авах, дуудлага өгөхөд хүндрэлтэй нөхцөл үүсэх, үерийн дараа халдварт өвчин дэгдэх зэрэг эрсдэл үүсэж болзошгүй тул уг асуудлаар Нийслэлийн Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй санал солилцов.
Түүнчлэн гамшгийн бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалалд анхаарал хандуулах ёстойг холбогдох албаныханд зөвлөлөө.
| ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА |
"Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ
2026-06-15 18:12:42
2026-06-15 16:08:49
2026-06-15 13:53:28
"Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ
2026-06-15 18:12:42
2026-06-15 16:08:49
2026-06-15 15:48:14
2026-06-15 13:53:28
2026-06-15 12:47:35
Отгонтэнгэр хайрханы тахилгад очихдоо зам товчлохгүй зорчихыг анхаарууллаа
2026-06-15 10:00:34
Р.Пүрэвдагва: Өөрийгөө өмөөрөхгүй хүлцэл өчье, наадмаар барилдах боломж олгооч
2026-06-15 09:50:40
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
2026-06-15 07:45:16
Өнөөдөр СХД, СБД, БЗД, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-06-15 07:03:50
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Монголын лам нар чуулж, ёсзүйн дүрмээ баталлаа
2026-06-15 06:29:01
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2026-06-14 11:09:56
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-14 00:47:31