Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын талаас Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн байцаах агентлагийн захирал Катрина Бэргер болон Конгрессын номын сангийн дэд захирал Ханна Сомерс тэргүүтэй 70 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай явагдаж байна.
Энэ удаагийн олдворуудын дунд "Tyrannosauridae" бүлд хамаарах "Alioramus" үлэг гүрвэлийн яс багтаж байна. Энэ нь зөвхөн монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм.
Соёлын яам Соёлын өвийн бодлогоо боловсруулж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг улс даяар зохион байгуулж бүртгэсэн. Мөн түүх, соёлын хөдлөх дурсгалыг тооллого одоо явагдаж байгаа. Соёлын өвийн олдвор, эд зүйлсийн бэхжүүлэлт, сэргээн засварлалтын ажлыг Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв бүрэн хариуцаж хийх боломжтой болсон.
| МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВ 6 ТӨРЛИЙН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН 16 ОЛДВОРЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03