Хүрээ цам даншиг наадам хоёр өдрийн турш Хүй долоон худагт өргөн дэлгэр сайхан боллоо.
Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Сокол" ХХК, "Хатант интернэшнл" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлсэн бол Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Билэгт жонон" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын начин Г.Ганжад үзүүрлэлээ. Дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. Мөн улсын арслан М.Бадарч, улсын начин Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар шөвгөрөв.
Тус барилдааны үеэр "Самъяа" хийдийн бөх, аймгийн начин Б.Галсайханыг хаслаа. Учир нь бөхийн барилдааны 3, 4, 5-ын даваануудад Улсын начин Э.Ванданцэрэн, Улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар барилдахгүйгээр тахимаа өгөх, гарч ирэхгүй байх, огт идэвхгүй барилдах зэрэг үйлдлүүд гаргасан тул наадмыг үл хүндэтгэсэн хэмээн Цэц үзэж, уг шийдвэр гаргалаа. Мөн дээрх гурван бөхөд хариуцлага тооцох асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болсныг мэдэгдэв.
Энэ жилийн Даншиг наадмын бас нэг онцлог нь Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанууд болж Монгол туургатны өргөн дэлгэр наадам болсон явдал байлаа.
Өвөрмонгол бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Пирамид орд" ХХК, "Түшээт ханы аварга дэвжээ"-ний бөх, улсын өсөх идэр начин Э.Даш түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Мөнхөд Ашдын зам" ХХК, "Нэгдэл" клуб, "Даян" дэвжээний бөх, улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэлээ. Дөрөвт Дундговь аймгийн арслан Х.Батбаяр, ӨМӨЗО-ны бөх н.Батжаргал нар шалгарав.
Харин Буриад бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ОСНААУГ, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, Ховд аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган өгөөж", "Нэгдэл" клуб, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэв. Дөрөвт Говьсүмбэр аймгийн арслан Б.Гончигтавхай, Дорнод аймгийн заан Г.Төрболд нар шалгарлаа.
| ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДАМД МОНГОЛ ТУУРГАТНУУД НААДЛАА |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00