Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нуруунаас эхтэй Орхон, Идэр, Түй, Чулуут, Хүнгүй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдсэн байна.
Орхон /Орхонтуул, Сүхбаатар/, Хараа гол /Дархан хот/, Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшнийг 5-40 см СЭЛБЭ гол /Санзай орчимд үерийн түвшнийг 5 см давсан байна. Харин ТУУЛ гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшнийг 33 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 3-ны өдөр Дэлгэрмөрөн гол Мөрөн хот, Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 10-40 см нэмэгдэх хандлагатай байна. Мөн баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, аадар бороо орно.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
| ЗАРИМ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ӨМНӨХ ӨДРИЙНХӨӨС 10-70 СМ НЭМЭГДЖЭЭ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03