Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш – 2023” шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр Global Teacher Prize руу өргөдлөө илгээлээ.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс 2021 оноос нэгдэж эхэлсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Mongolian National Commission for UNESCO Багшийн хөгжлийн дэмжих боловсрол сан, IEDC Mongolia хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулан зорилгоор тухайн үед анх удаа үндэсний хэмжээнд 630 багшаас шилдэг 50, үүнээс шилдэг 10 багшийг шалгаруулж байсан юм.
Өөрөөр хэлбэл, тэдгээр багш нар "Дэлхийн шилдэг багш" шалгаруулалтад оролцох эрхтэй болсон билээ. Гэвч тус арга хэмжээ нь коронавируст цар тахлын улмаас хоёр жил завсарласан бөгөөд ийнхүү 2023 онд шилдэг багшаа тодруулах гэж байна. Тус шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр ийнхүү өргөдлөө олон улс руу илгээгээд байна.
Дэлхийн 121 орны 8000 гаруй багш өрсөлдөж буй тус үйл ажиллагаа нь эхний шатанд шилдэг 50, хоёрдугаар шатанд шилдэг 10 багшийг шалгаруулах аж. Тунаж үлдсэн шилдэг 10 багш нь ирэх намар UNESCO төв байранд зохион байгуулагдах эцсийн шалгаруулалтад оролцож, улмаар дэлхийн шилдэг 1 багш тодорч, 1 сая ам.долларын шагналын эзэн болно.
"ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАГШ" ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨРСӨЛДӨХ ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ 9 БАГШ:
1.Чимэд овогтой Энхтуяа - Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн бага ангийн багш /УБ хот/
2. Намшир овогтой Нарантуяа - Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш /УБ хот/
3. Начин овогтой Оюунчимэг - Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Физикийн багш
4. Жамбал овогтой Мөнхсайхан - Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш /УБ хот/
5. Лхагвасүрэн овогтой Наранжаргал - Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш
6. Донров овогтой Оюумаа - Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш
7. Дугарсүрэн овогтой Өлзийбаатар - Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш
8. Рэгзэдмаа овогтой Цэрэн-Очир - Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш
9. Баяраа овогтой Бор - Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш.
| ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАГШ" ШАЛГАРУУЛАЛТАД МОНГОЛООС 9 БАГШ ӨРСӨЛДӨНӨ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00