Улсын чанартай авто замын А0302 дугаартай Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн замын 7-8 дахь километр болон 13-14 дахь километр хоорондох зам дээгүүр уулын үер буужээ.
Тодруулбал Өвөрхангай аймгийн Тарагт сумын Цахиурт багийн “Арвайн тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 11 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ 08.01-ний өдрийн 18:00-21:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээгүүр ус хальж урссан тул автомашин усанд боогдсон тухай дуудлагыг 21:45 цагт хүлээн авчээ.
Өчигдөр шөнийн 01:00 цагийн байдлаар үерийн ус татраагүй, аймгийн онцгой байдал, замын цагдаа болон “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-н баг бүрэлдэхүүн хамтран үерт суусан автомашиныг татаж гаргах, суусан машины зорчигч нарыг аймаг руу шилжүүлэх ажил хийгджээ.
Иймд тус чиглэлийн зам саатсан тул шөнө оройн цагаар зорчихгүй байхыг онцгой анхаарууллаа.
| Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 7-8 км болон 13-14 км хоорондох зам дээгүүр уулын үер буулаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03