Монголчуудын өв соёлын Даншиг наадам - Хүрээ цам” энэ сарын 5, 6-нд Хүй долоон худагт хоёр өдөр үргэлжилнэ.
Энэхүү наадам нь жил бүр Очирваань бурхан болон Цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарди, Гахай, Нохой, Хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг байна.
Уг наадмын ач холбогдлын талаар Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тайлбарлалаа.
Тэрбээр "Даншиг наадам - Хүрээ цамыг орчин үед Улаанбаатар хотын захиргаатай хамтран хөгжүүлж байна. Улсын их баяр наадам дуусаад наймдугаар сард жуулчид манай улсад ихээр ирдэг. Энэ үед нь үзүүлж харуулах зүйл байгаагүй тул аялал жуулчлалын талаасаа Монголыг зориод ирж буй хүмүүсийг үзэх зүйлтэй байлгах юм.
Шашин талаасаа сүсэгтэн олондоо тухайн жилийнх нь заслыг хийдэг. Мөн олон газрын лам нар цугларч өөрсдийн өсөж хөгжиж буй туршлагыг хуваалцдаг билээ. Даншиг наадам сайхан болдог.
Хуучин уламжлалаа нэмээд бөх барилдана. Бөхийг ямар нэгэн амлалт байхгүйгээр сугалаагаар явуулдаг учир ард түмэн хүндэлдэг. Жинхэнэ эр хүчийг үзнэ гэсэн үг. Даншиг наадам - Хүрээ цам хамгийн шударга наадам болдог гэж бөхчүүд үнэлдэг юм. Хажуугаар нь ард түмэндээ зориулаад олон төрлийн шоу, дээл хувцас үзэсгэлэн, үндэсний өв соёлыг харуулсан үзмэрүүд дэлгэгддэг. Тиймээс ард олон нийтийн үзэж сонирхож, шүтлэгтэн олон цамд очин жилийн заслаа хийлгэж сайхан наадаарай" хэмээн ярив.
| Д.Чойжамц: "Даншиг наадам-Хүрээ цам" наадам нь жуулчдыг татах, сүсэгтэн олны жилийн заслыг хийдэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03