Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа Алтай хотод болж байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгожээ. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал танилцуулав.
Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байжээ.
Тус уул нь Монгол Алтайн уулын хээрийн дэд мужид багтдаг. Ноён оргил нь 3,765 метрийн өндөрт орших мөнх цастай уул юм. Бурхан буудай уулнаас Урд, Дунд, Хойт, Уст чацран гол эх авч урсдаг байна.
Мөн аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас гэсэн амьтан, вансэмбэрүү, алтан гагнуур, гандигаар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг эмийн ховор ургамал ургадаг талаар Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгууд номд бичжээ.
| Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгов |
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 09:45:24
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47