Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Нарийн бургас гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөө зүүн урд зүгт 10 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 7 сарын 29-ний өдрийн 18:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 7 сарын 29-ний өдрийн 22:09 цагт цурамд оруулж, 7 сарын 30-ны өдрийн 07:52 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Бэрхийн-Үзүүр гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 305 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 7 сарын 29-ний өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 7 сарын 30-ны өдрийн 12:35 цагт цурамд оруулж, 15:55 цагт бүрэн унтраасан байна.
| ЗАВХАН АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААЖЭЭ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03