Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид голын усанд осолдох эрсдэлтэй 1 том хүн, 3 хүүхдийг авран хамгааллаа.
Тодруулбал өчигдөр /2023.07.30/ Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний доор 2 хүүхэд голд боогдсон байна 21:30 цагт ирүүлснээр Аврах ангийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход 15-17 насны хоёр эрэгтэй хүүхэд Туул голын дунд байх эрэг дээр усанд боогдсон байсныг гаргаж ахад нь хүлээлгэн өгсөн.
Мөн /2023.07.26/ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний хажууд 15 настай эрэгтэй хүүхэд живсэн гэх дуудлагыг 19:01 цагт ирүүлснээр Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 15 настай эрэгтэй усанд хөл алдан урсаж, голын салаанд тээглэсэн байдалтай байсныг эсэн мэнд уснаас гаргасан.
Сүүлийн өдрүүдэд аагим халуун үргэлжилж иргэд голын эрэг дагуу зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэнээр голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна.
Иймд голын эрэг дагуу амарч, зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
| ГОЛЫН УСАНД ОСОЛДОХООС 1 ТОМ ХҮН, 3 ХҮҮХДИЙГ АВРАН ХАМГААЛЛАА |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03