Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил хийж буй. Иймээс тус байршилд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллалаа.
Дээрх 0.6 км замыг долоодугаар сарын 22-24-ний хооронд засахаар төлөвлөж байсан ч бороо орсны улмаас өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас хааж, асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн.
Хотын дарга Д.Сумъяабазар “Баяр наадмын амралт эхэлж, Улаанбаатар хотын замын зорчилт хөдөлгөөн сийрэг байгаа үед зам засварын ажлыг хийж байна. Мөн иргэд ажлаа зохицуулах тул зам хаах тухай мэдээллийг 2-3 хоногийн өмнө урьдчилж өгөх, зам засварын ажлаа хурдан шуурхай, хугацаанд нь хийж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Түүнчлэн авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг шалгаж, шугам хоолойгүй газруудад шинээр төлөвлөх шаардлагатай” гэдгийг холбогдох албаныханд хэллээ. Мөн засварын дараа цэвэрлэгээг сайтар хийхийг үүрэг болгов.
| ТӨВ ШУУДАНГААС ЭНХТАЙВАНЫ ГҮҮР ХҮРТЭЛХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШ 06:00 ЦАГТ НЭЭНЭ |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29