Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр, Баянгол суманд энэ оны 07 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд завьт болон машинаар эргүүл, хяналт шалгалтыг ажлыг зохион байгууллаа.
Тус аймгийн Хүдэр сумын 2 дугаар багт байрлах “Монгол алт” гэх газарт ойн болон усан сан бүхий газарт 245 га эвдэгдсэн талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахаар бэлтгэн завдаж байсан гэмт үйлдлийг таслан зогсоож, тухайн газарт байрлуулан тавьсан экскаватор, алт угаах төхөөрөмж, ковш зэрэг техник хэрэгслийг лацдаж, ажиллаж байсан иргэдийг албадан тараан ажиллажээ.
Мөн Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт иргэн “Б” нь бусадтай бүлэглэн газрын хэвлийд халдаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан байгаль орчинд хохирол учруулсан үйлдлийг таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хэргүүдийг шалгах явцад хууль бусаар олборлосон алт үнэт металлыг иргэн “Ч”-ээс хураан авч ажилласан.
Экологийн цагдаагийн алба нь хууль бусаар ашигт малтмал олборлосон, олборлохыг бэлтгэн завдаж байгаа гэмт үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр усан завиар болон машинт, явган эргүүл, хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
| ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ |
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
2026-06-23 16:24:06
2026-06-23 15:40:33
Танилц: Аймгуудын наадмын тов гарлаа
2026-06-23 13:57:30
2026-06-23 13:57:17