Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 6, 7 дугаар саруудад хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн 28 иргэн, аж ахуй нэгжид холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээг тооцон ажиллалаа.
Дээрх зөрчлүүдэд байгаль орчинд учруулсан хохирол үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулж нийт 113 сая төгрөгийн нөхөн төлбөр 189 сая төгрөгийн торгууль, шийтгэл оногдуулаад байна.
Цаашид Хамгаалалтын захиргаанаас: Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгаль орчныг бохирдуулсан газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, газар ашиглах эрхийг цуцлах саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн ажиллах болохыг анхааруулж байна.
| 113 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР, 189 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ, ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29