Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264-р тогтоолоор 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Түүнчлэн мөн оны Монгол Улсын Засгийн газрын 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ тэргүүлэн ажиллаж байна.
Тэгвэл эдгээр зорилтын хүрээнд олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулахаар боллоо.
Арга хэмжээнд дотоодын болон олон улсын 1000 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол руу чиглэсэн томоохон контент бүтээх арга хэмжээг зохион байгуулна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь дотоодын контент бүтээгчдэд олон улсад хамтын ажиллагаагаа болон дэлхийн/бүс нутгийн брэндийн хэлцлийг баталгаажуулах завшаан болох бөгөөд дотоодын контент бүтээгчид олон улсын илтгэгчидтэй нэг тайзан дээр гарснаар олон улсын хэмжээнд хүрээгээ тэлэх болно.
“Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын 20 гаруй контент бүтээгчид илтгэгчээр оролцох бөгөөд эдгээр контент бүтээгчдийн нийт дагагчдын тоо 300 орчим сая. Монгол Улсад “Nas Summit-2023” чуулга уулзалтаа зохион байгуулсны дараа манай орноор аялж, үүн дотроо “Нүүдэлчин Монгол-2023” соёлын биет бус өвийн Их наадамд зочлон Монгол соёлын өв, ахуй уламжлалтай танилцаж түүгээр контент бүтээж дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлнэ.
| "NAS SUMMIT -2023" АРГА ХЭМЖЭЭГ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛНА |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03