Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбоотойгоор ой хээрийн болон ахуйн гал түймэр өдөр бүр гарч байна. Галын улмаас иргэд амь нас, эд хөрөнгө хохирч, олон мянган га талбай галд өртөж буй юм. Тодруулж хэлбэл, галын дуудлага ганцхан өдөрт 14 бүртгэгдсэн байна. Тодруулж хэлбэл, өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр Улаанбаатарт 10, орон нутагт 4 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА УЛААНБААТАР ХОТОД,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус ангийн 4 га талбайд шар өвс шатаж байсныг минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход жалганд ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 10х12 метрийн хэмжээтэй цайны газар дотор хураалттай барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 22 иргэн /15 том хүн, 7 хүүхэд/ гаргасан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн хашаанд 5 ханатай гэр бүрэн, улсын дугааргүй сууцны зориулалтаар тохижуулсан автобусны дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны үүдний хэсэгт цахилгаан хуваарилах самбар, агааржуулалтын хоолойнд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 23:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 04:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг цахилгааны утас болон 1 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА ОРОН НУТАГТ,
Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал Бураан-Эхэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 418 км, сумын төвөөс хойд зүгт 18 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 38 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэдийг очиход иргэн Х-гийн 10х15 метрийн хэмжээтэй болон 20х20 метрийн хэмжээтэй малын 2 хашаа бүрэн, 80х100 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Тахилтын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс баруун зүгт 18 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ний өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг 3х3 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
| Галын дуудлага ганцхан өдөрт 14 бүртгэгджээ |
Мэдэгдэл: ЭХЭМҮТ-өөс анхааруулж байна
2026-04-06 22:55:40
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
2026-04-06 19:25:47
2026-04-06 16:49:24
Мэдэгдэл: ЭХЭМҮТ-өөс анхааруулж байна
2026-04-06 22:55:40
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
2026-04-06 19:25:47
Хууль бус олборлолтыг таслан зогсоож, техникүүдийг буцаан татлаа
2026-04-06 17:13:44
2026-04-06 16:49:24
Машиндаа 6 ширхэг тариур мансууруулах бодис авч яваад баригджээ
2026-04-06 16:35:11
2026-04-06 16:27:04
Амьтан судлаачийн шоргоолж зөв хооллох зөвлөгөө
2026-04-06 15:28:57
2026-04-06 14:27:13
Хомын талын тахь өсөж, 150 толгой боллоо
2026-04-06 13:36:22
Санхүүгийн сахилга баттай ажиллалаа хэмээсэн Г.Занданшатарын баг кг махны үнийг ₮36 мянга хүргээд буулаа
2026-04-06 13:31:33
Н.Учрал 01 тоот албан даалгавраараа ААН-үүдэд цалингаа олгох, төлбөрөө барагдуулах боломж нээлээ
2026-04-06 13:10:39
Нөөцийн агуулах барихдаа хариуцлагагүй хандвал хөнгөлөлттэй зээлийг нь цуцална
2026-04-06 12:43:01
Улаанбаатарт мягмар гарагийн шөнө бороо орно
2026-04-06 12:13:38
Зөрчил гаргасан Дархан-Уул аймгийн шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
2026-04-06 12:07:02
Хачигт хазуулж, халдвар авахаас сэргийлээрэй
2026-04-06 11:48:34
Сэрэмжлүүлэг: Менингококкийн 7 тохиолдол, 3 нас баралт бүртгэлээ
2026-04-06 11:39:14
Халх голын түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-06 11:09:58
Улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ 500,000 төгрөг аваад ажлаасаа халагджээ
2026-04-06 11:05:44
2026-04-06 11:03:27
2026-04-06 11:00:12
2026-04-06 09:54:26
2026-04-06 09:33:17
Лус тахих, хүүхэд үрчлэн авахад сайн
2026-04-06 07:38:34
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
2026-04-06 07:36:09