Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих баруун бүсийн босоо тэнхлэгийн A0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн 18.755 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт өнөөдөр /2023.07.24/ эхэллээ.
Тус замын зураг төслийг 2020 онд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК боловсруулж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг гурвах удаа зарласны үр дүнд төслийн гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарсан юм.
Замын технологийн хяналтыг “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК гүйцэтгэж, барилгын ажил энэ оны 11 дүгээр сард дуусна.
Төслийн хүрээнд 18.755 км хатуу хучилттай авто зам, холбооны шилэн кабель хангаалах болон шилжүүлэх ажил, цахилгаан дамжуулах агаарын шугам зөөх ажил хийж, зам дагууд 2 байрлалд орц, гарц, 1 байрлалд уулзвар, 2 байрлалд зогсоолын талбай, 27 цэгт хоолой төлөвлөсөн байна.
Манай улс өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, 90 орчим сумыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон байна.
Мөн Ховд аймгийн 17 сумаас хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон 14 дэх сум болох ач холбогдолтой юм.
| ХОВД СУМ ЧИГЛЭЛИЙН 18 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03