Нийслэлд долдугаар сарын эхээр орсон усархаг борооны улмаас Сэлбэ голын далан сэтэрч, олон арван айлын гэр, машин үерт автсан.
Эдгээр айлд нөхөн олговрыг хэрхэн олгох талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас тодрууллаа.
Тэрбээр "Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул энэ асуудалд даатгалын компаниуд хариуцлагатай байх ёстой. Даатгалын хууль, Давхар даатгалын хуулийн дагуу л нөхөн олговрын асуудал яригдана. Дэлхийн орнуудад ч ингэж л явдаг. Дэлхийд ийм стандартаар явдаг бол манайд энэ стандарт нь өрөөл татанхай юм шиг л мөрдөгдөж байна.
Жижиг бизнес эрхлэгчдэд үнэхээр хохиролтой байгаа. Ялангуяа 60, 61 дүгээр байр, машинаа даатгуулаагүй хүмүүс нь яах вэ гэхчлэн нэлээд маргаан дагуулна. Эхлээд хувийн жижиг компаниуд нийлээд үнэлгээ хийлгэх аудитын компанитайгаа гэрээлж, өөрсдийн хөрөнгийн үнэлгээг хийлгэж, хохирлын хэмжээгээ тогтоолгох ёстой. Тэр нь дүүрэг дээр нэгтгэгдэж, өнөөдөр эцсийн байдлаар нийслэл дээр ирнэ.
Үүнийг хохирсон иргэдэд маш тодорхой хэлсэн. Мөн эрсдэлийн үнэлгээ хийж байна. Барилга байшинд ав цав үүсэх, сууринд хөдөлгөөн үүсэх эсэхийг мэргэжлийн байгууллагууд хийнэ. Эдгээрийн дүгнэлт өнөөдөр буюу долдугаар сарын 24-нд нийслэл дээр эцсийн байдлаар ирэх ёстой. Үүнийг нэгтгээд, нийслэлээс хөндлөнгийн аудит буюу үнэлгээ тогтоох компаниудаар давхар хяналт хийлгэн Улсын Онцгой Комисс(УОК)-т өгнө.
Иргэдтэйгээ дахин уулзана. Усанд хаясан чулуу шиг алга болохгүй. Дүүргийн Засаг дарга нар хохирсон иргэдэд хэрхэн үнэлгээ хийлгэх талаар зөвлөж, арга замыг нь зааж өгч байгаа.
Юм бүхнийг төр шийдэхгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, үер усны хамгаалалт гээд хохирлын хэмжээг тогтоож, нийслэл төлнө гэвэл төсөв дийлэхгүй. Иймд зохицуулалт нь юу байх вэ гэдгийг харж байна. Үүнийг том түвшинд, УОК дээр ярих байх. Тэгж байж шийдэл нь гарна. Гэхдээ бид иргэдийн өгч буй хүсэлтийг өөрсдөөсөө зугтаалгах зүйл огт хийхгүй гэдгээ хатуу хэлье" гэлээ.
| Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг нийслэл төлнө гэвэл төсөв дийлэхгүй. УОК дээр энэ асуудлыг ярих байх |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00