“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Барилга-инженерийн цэргийн удирдах газар, “Смарт Эко транс” ХХК-тай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт боомтод “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ийг барих төсөлд оролцож байгаа билээ.
Энэ сарын 21-ний өдөр Ханбогд суманд түр зуурын хүчтэй аадар бороо орж, байгалийн хүнд нөхцөл үүсэхэд тухайн газар оронд ажиллаж буй бие бүрэлдэхүүн өөрийн техник, хүн хүч, хэрэгслийг богино хугацаанд осол, эндэлгүйгээр татан авч, байршууллаа.
Энэ үед шөнийн 23 цагийн орчим Pruis 20, Pruis 30 маркийн автомашинтай Ханбогд сумын Хайрхан багийн 7 иргэн, 3 настай хүүхэд үерийн урсгал руу орж, боогдон живж байсныг цаг алдалгүй тусламж үзүүлж, авран хамгааллаа.
Үерт боогдсон иргэдийг Ковш автомашины шанаганд суулган аюулгүй газар шилжүүлж, 2 нэгж техникийг чирч, үерийн уснаас татан гаргаж тусламж үзүүлэн, болзошгүй аюул ослоос хамгааллаа.
Тухайн аврах ажиллагааг явуулж байх үед үерийн усны гүн 0,6-1,7 метр хүрч, үерийн усанд замын боржуур урсан хөвж байв.
Барилга-инженерийн цэргүүд эх орныхоо энэ цагийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад оролцохын зэрэгцээ болзошгүй аюул гамшгийг арилгахад дэмжлэг үзүүлж оролцож байгаад нутгийн иргэд баярлаж, талархал илэрхийлж байсан юм.
Түүгээр зогсохгүй энэхүү байгалийн давагдашгүй нөхцөл байдал бүтээн байгуулалтын ажлын чанарыг шалгасан сорил байсныг амжилттай даван тууллаа.
Төслийн гүйцэтгэгч хурандаа Б.Бодьхүү даргатай төслийн удирдлагын нэгж, хурандаа У.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, хурандаа Ц.Амарсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүн цаг агаарын хүнд ширүүн нөхцөлд, цаг хугацаанд нь чанартай үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.
Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийг Үндэсний их баяр наадмын өмнөхөн Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон ажил үйлсийг нь өндрөөр үнэлж, “Баяр хүргэж” сайшаасан бол "Смарт Эко транс” ХХК гүйцэтгэгч байгууллагуудаас онцлон ангиудад автомашин, бие бүрэлдэхүүнд 100,000–700,000 төгрөгийн урамшуулал олгожээ.
Барилга-инженерийн цэргүүд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын ажил, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалт, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төсөл, Дарханы авто замын ажил зэргийг чанартай сайн гүйцэтгэж байсан туршлагатай хамт олон билээ.
| ҮЕРТ ЖИВЖ БАЙСАН ИРГЭДИЙГ АВАРЧЭЭ |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00