Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч агсан, спортын мастер, дэд хурандаа Хорлоогийн Магваны нэрэмжит боксын олон хотын тэмцээн өнөөдөр “Алдар” спорт хорооны “А” зааланд эхэллээ.
Бага нас, өсвөр, залуучуудын ангиллаар зохиогдож буй энэхүү тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдөж байна.
Хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн өсвөр, залуу боксчид оролцохоор хүрэлцэн иржээ. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг спорт хороод, клубүүдийн тамирчид оролцож байгаа юм.
Тэмцээн таван өдөр үргэлжлээд 28-ны баасан гарагт өндөрлөнө.
Спортын мастер Х.Магван агсан 1982-1999 оныг хүртэл “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагчаар ажилласан түүхтэй. “Алдар”-ын боксчид түүний удирдлага дор Монголын бүх ард түмний спартакиадад 11 удаа түрүүлж, хоёр удаа дэд байрт шалгарч байв.
Өнгөрсөн жилүүдэд Ц.Амаржаргал, Б.Батбаяр, А.Гантулга, Ш.Ганбаатар, Д.Ганбаатар, Д.Хүдэрбаатар, Л.Энхбаатар, Б.Энхтайван, Б.Цогбадрах тэргүүтэй олон сайн боксчин түүний удирдлага дор хичээллэж байсан бөгөөд өдгөө олонх нь сайн дасгалжуулагчид болоод байна.
| Х.МАГВАН АГСНЫ НЭРЭМЖИТ БОКСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03