Стандарт, Хэмжил зүйн газрын Нийслэлийн лаборатори наадмын өдрүүд болох 2023 оны 07 дугаар сарын 08-16 хооронд өндөржүүлсэн бэлэн байдал болон Нийслэлийн засаг даргын 2023 оны А/806 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дөрвөн нэр төрлийн буюу хүнс, ундны ус, хөрс, гүний худгийн ус зэрэгт 272 сорьцод 1276 үзүүлэлтээр шинжилгээ хийж ажиллалаа.
Тодруулбал, Унд ахуйн усны 67 дээжээс 804 үзүүлэлтээр шинжилгээ авснаас одоогийн байдлаар 40 дээжийн 480 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй дээж илрээгүй байна.
Мөн гүний худгийн 12 дээжээс 144 үзүүлэлтээр, хөрсний 44 дээжид 220 үзүүлэлтээр, бохир усны 12 дээжээс 96 үзүүлэлтээр, гадаргуугийн усны 1 дээжийг 12 үзүүлэлтээр тус тус шинжилгээ хийж байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах таван байцаагчид шинжилгээний хяналтыг хийж, стандартын шаардлагад нийцэж буй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ажилласан юм. Шинжилгээг стандарт арга аргачлалын дагуу хийж байгаа бөгөөд үлдсэн шинжилгээний үр дүнг 3-5 хоногийн дараа бүрэн гаргаж дуусахаар ажиллаж байна.
Үүнээс гадна баяр наадмын өдрүүдэд орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн сорилтын лабораториуд Хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээ хийсэн юм. Хүнсний 51 дээжээс 1091 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоёр сорьц илэрсэн байна. Зөрчлийг арилгахаар ажиллаж байна.
| НААДМЫН ӨДРҮҮДЭД ХҮНС БОЛОН УНДНЫ УС, ХӨРС, ГҮНИЙ ХУДГИЙН УСАНД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ АЖИЛЛАЛАА |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03