Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймэрт өртөж 15 иргэн /том хүн/ нас барсан байна.
Тухайлбал Өчигдөр /2023.07.19/ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 00:05 цагт ирсний дагуу Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай хоёр гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг унтрааж ажиллалаа.
Гал түймэрт өртөж 48 настай эрэгтэй нас барсан байсныг цагдаагийн байгууллагад, 74 настай эмэгтэйн 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг ЯТТ 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Сүүлийн өдрүүдэд гэр, байшин, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлийг дагуулж байгаа юм. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны аюулгүй галлагааг хангаагүй, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байна.
Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлыг анхаарч, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг ханган, гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
| ОН ГАРСААР 15 ИРГЭН ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТӨН АМИА АЛДЖЭЭ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03