Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Манай газрын хүн хүч, тоног төхөөрөмж горимын дагуу ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 267 хүн, 50 орчим техник хэрэгсэлтэй ажилласан.
218 гүний худгийн 104-ийнх нь эргэн тойрон бороо орсны улмаас их хэмжээний ус тогтож, хүн очих боломжгүй болсон юм. Гүний худгуудын цооногт үерийн ус ороогүй, алсаас удирдан, хэвийн ажиллагааг ханган ажилласан.
Гэр хорооллын нийт 690 ус түгээх байр болон ус зөөврийн 59 автомашинд халдваргүйжүүлэлт хийн, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цэвэр усны шугам руу бохир ус орсон асуудал байхгүй. Харин иргэн, аж ахуй нэгжүүд үерийн усыг бохир усны шугам сүлжээнд нийлүүлснээр бөглөрөх, цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээ эрс нэмэгдсэн.
Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Үерийн үед 219 мянган шоо метр ус ирсэн. Өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна" гэдгийг хэлэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Ц.Төрхүү: Гүний худгуудад үерийн ус ороогүй |
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Танилц: Засгийн газар оны сүүлчийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2025-12-31 13:22:28
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Н.Учрал: Хаврын чуулган хүнд суртал, хууль журмын тушааг тайлсан эрүүл тариалалтын өдрүүд байх болно
2025-12-31 13:07:48
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд хөгжиж, шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэв
2025-12-31 09:49:35
Танилц: Татварын багц хуулийн төсөлд тусгасан боломж, хөнгөлөлт, чөлөөлөлт
2025-12-31 09:42:29
Х.Нямбаатар: “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ
2025-12-30 16:48:40
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
2025-12-30 13:58:15
“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо
2025-12-30 13:23:41
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг
2025-12-30 10:15:33