ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Жо Байден өнөөдөр буюу мягмар гарагт Ромын Папын элч төлөөлөгч, хамба лам Маттео Зуппиг Вашингтонд хүлээн авч уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлжээ.
"Ерөнхийлөгч Байден хамба лам Маттео Зуппиг долоодугаар сарын 18-нд Цагаан ордонд хүлээн авч уулзана. Хамба лам Зуппи Ромын Пап Францисийн даалгасан ёсоор Вашингтонд айлчилж байна" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Жан-Пьерийн хэлснээр, талууд Украин дахь байлдааны ажиллагааны улмаас шилжин нүүсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, мөн Украины хүүхдүүдийг эх оронд нь буцаахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлснээр, АНУ-д хийх Ромын Папын элч төлөөлөгчийн айлчлал зургаадугаар сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ. Тэрбээр даваа гарагт Вашингтонд хүрэлцэн иржээ.
“Вашингтонд хийх айлчлал нь Украинд энх тайван тогтоох төвлөгөөний хүрээнд явагдах бөгөөд өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, хамгийн эмзэг хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн санаачилгыг дэмжих зорилготой” гэж мэдэгдэл дурдсан байна.
Ромын Папын тусгай элч урьд нь Киев, Москвад айлчилсан юм. Москвад тэрбээр Москва ба бүх Оросын тэргүүн хамба Кириллтэй, мөн Оросын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаковтой уулзжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Ж.Байден Ватиканы элч төлөөлөгчтэй уулзана |
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Танилц: Засгийн газар оны сүүлчийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2025-12-31 13:22:28
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Н.Учрал: Хаврын чуулган хүнд суртал, хууль журмын тушааг тайлсан эрүүл тариалалтын өдрүүд байх болно
2025-12-31 13:07:48
Улаанбурхны халдвараар нас барсан тохиолдол 11 боллоо
2025-12-31 11:53:23
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
2025-12-31 10:14:42
Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд хөгжиж, шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэв
2025-12-31 09:49:35
Танилц: Татварын багц хуулийн төсөлд тусгасан боломж, хөнгөлөлт, чөлөөлөлт
2025-12-31 09:42:29
Х.Нямбаатар: “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ
2025-12-30 16:48:40
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
2025-12-30 13:58:15
“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо
2025-12-30 13:23:41
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг
2025-12-30 10:15:33