УИХ 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд заасны дагуу төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлсэн юм. Үүнд зарцуулах санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гаргаж байна.
Улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой байна. Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг дөрвөн ээлж болгон шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд 2022 онд төлөвлөсөн байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө баталжээ. Ирэх зургаадугаар сард багтаан нэгдүгээр ээлжийн 92 обьектийн 50 хувийг, есдүгээр сард багтаан нэгдүгээр ээлжийн үлдэгдэл 50 хувь болон хоёрдугаар ээлжийн 71 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах юм байна.
| Монгол Улсын 682 сургуулийн 350 нь гаднаа нүхэн жорлонтой |
СОЁЛЫН САЛБАРЫН ТББ-ТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-08-31 11:18:58
ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ДҮН ҮЗҮҮЛЭВ
2023-08-21 11:50:28
ПАКИСТАНД ХРИСТИЙН ШАШНЫ СҮМҮҮДИЙГ ШАТААЖЭЭ
2023-08-17 14:24:15
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03