Орос, Украины хооронд үргэлжилж буй дайн, дэлхийн хамгийн том түүхий нефть импортлогч Хятадад “COVID-19”-тэй холбоотой хязгаарлалтын цар хүрээг өргөжүүлж байгаагаас түүхий тосны зах зээл дахин нэг долоо хоног тодорхойгүй байдалд орж байна. Брент маркийн нефть болон АНУ-ын Баруун Техасын (WTI) маркийн нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт өссөн байна. Украины түрэмгийллийн улмаас Оросын эсрэг авч байгаа хориг арга хэмжээ тус улсын экспорт, үйлдвэрлэлд нөлөөлж эхэлнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор дээрх жишиг үзүүлэлт 11.5% ба 8.8%-р тус тус өсжээ. Баасан гарагт Брент маркийн газрын тос баррель нь 120.65 ам.доллараар хаагдсан бол АНУ-ын баруун Техасын (WTI) нефтийн үнэ 113.90 ам.долларт хүрч хаагдав. ОХУ-ын экспорт өдөрт 1-3 сая баррелиар буурах төлөвтэй байгаа тул зах зээлд ирэх саруудад хангалттай нийлүүлэлт олоход хүндрэлтэй байна гэж газрын тосны шинжээчид үзэж байна. Орос бол дэлхийн хоёр дахь том түүхий нефтийн экспортлогч юм. Байдены засаг захиргаа стратегийн газрын тосны нөөцөөс энэ сарын эхээр борлуулсан 30 сая баррелиас илүү хэмжээний газрын тос гаргах талаар хэлэлцэж байна гэж эх сурвалж мэдээлэв. АНУ болон Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) бусад гишүүд нийтдээ 60 орчим сая баррель газрын тос нөөцөөсөө гаргажээ. Хятадад коронавирусын тохиолдол хурдацтай тархаж байгаа нь эрэлтийг бууруулж болзошгүй юм. БНХАУ-ын Шанхай хотын санхүүгийн төвөөс есөн өдрийн турш COVID-19-ийн шинжилгээг явуулахын тулд хотыг хоёр үе шаттайгаар хязгаарлах болно гэж ням гарагт мэдэгдсэн. JP Morgan өнгөрсөн долоо хоногт Хятадын хоёрдугаар улирлын нефтийн эрэлтийн хүлээлтийг өдөрт 520,000 баррелиар бууруулж, хоногт 15.8 сая баррельд хүргэжээ.
| Газрын тосны зах зээл ойрын өдрүүдэд тодорхойгүй байдалд байна |
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-16 13:05:32
2026-06-10 14:35:51
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47