-ОХУ, БНХАУ-ын хоорондын худалдаа 38.5 хувиар өсжээ-
Украинтай холбоотой асуудлаас болж дэлхий нийт ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавиад байгаа билээ. Ингэснээр ОХУ Ази болон Өмнөд Америкийн зах зээл рүү орох шаардлага нь улам нэмэгдсэн. Тэгвэл энэхүү бодлого нь Монгол Улсад сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Хоёр хөршийн хоорондын худалдаа 2022 оны эхний хоёр сард 38.5 хувиар өсч 26 431 тэрбум ам.долларт хүрчээ. БНХАУ-ын Гаалийн албанаас өнөөдөр энэ талаар мэдээллээ. БНХАУ-аас ОХУ руу хийх экспорт мөн хугацаанд 41.5 хувиар өсч 12 617 тэрбум ам.доллар болсон бол ОХУ-аас БНХАУ руу хийх экспорт 35.8 хувиар өсч 13 813 тэрбум ам.доллар болсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сарын 3-нд олон нийтэд танилцуулсан “ОХУ, БНХАУ: Ирээдүйд чиглэсэн Стратегийн түншлэл” нийтлэлдээ 2021 онд хоёр улсын хоорондын худалдааны нийт эргэлт 140 тэрбум ам.доллараас давж түүхэн дээд амжилтад хүрснийг тэмдэглээд, ирээдүйд энэ хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж онцолсон байсан юм. Энэ нь ОХУ БНХАУ-аас бараа авна гэхээсээ илүү аль болох их бараа бүтээгдэхүүн БНХАУ руу гаргана гэсэн үг. Чухам энэ нь манай улсад ашиггүй тусаж магадгүй гэсэн болгоомжлолыг үүсгэж байна. ОХУ-д Монголд байдаг бараг бүх түүхий эд бий. Эдгээр түүхий эдээ БНХАУ руу ихээр гаргаад эхэлбэл манайхтай өрсөлдөнө гэсэн үг. Өрсөлдөөн аль хэдийнэ эхэлсэн ч байж мэднэ.
ОХУ, БНХАУ-ын холбогдох албаныхан 100 сая тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээний төсөл дээр ажиллаж байгаа талаар хойд хөршийн хэвлэлд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. ОХУ-ын Эрчим хүчний яамны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, түлшний зах зээлийг хөгжүүлэх газрын дарга Сергей Мочальников энэ талаар “БНХАУ-д нүүрс экспортлох гэрээний төсөл боловсруулж байгаа бөгөөд хэмжээний хувьд 100 сая тонн байна. Ази Номхон далайн бүс нутагт зах зээлийн нөхцөл байдал сайн байгаа учир ойрын 5-6 жилд энэ бүс нутагт анхаарал хандуулна, өсөн нэмэгдэж буй энэ зах зээлээс ОХУ өөрийнхөө хувийг авах ёстой” гэжээ.
Энэ байдлаараа ОХУ БНХАУ-д хийх нийлүүлэлтээ өсгөсөөр байвал мнай улсад ашиггүйгээр эргэх магадлал тун өндөр юм.
Монгол Улс БНХАУ-ын зах зээлийн төлөө ОХУ-тай өрсөлдөх нь |
2025-04-07 12:01:01
2025-03-31 16:09:08
2025-03-31 14:16:12
2025-04-16 18:34:26
2025-04-16 18:21:02
2025-04-16 17:56:47
2025-04-16 17:34:46
2025-04-16 16:41:17
2025-04-16 16:33:50
2025-04-16 13:24:31
2025-04-16 12:20:31
2025-04-16 12:07:46
2025-04-16 10:50:20
2025-04-16 10:43:32
2025-04-16 10:40:06
2025-04-16 10:37:26
2025-04-16 10:29:37
2025-04-16 10:20:04
2025-04-16 10:13:43