“Хаадын тоглоом”-ын хамгийн өвөрмөц дүр нь яах аргагүй Тирион Ланнистер билээ. Бие бялдар муутай, гэр бүлтэйгээ тааруу харилцаатай ч тэрээр хурц ухааныхаа ачаар өөрийгөө хангалттай хэмжээнд авч явж чаддаг. Энэхүү дүрийг бүтээсэн АНУ-ын жүжигчин, продюссер Питер Динклейжийг уншигчиддаа танилцуулъя.
Нэрийн хуудас:
Бүтэн нэр: Питер Хейден Динклейж
Төрсөн он, газар: 1969 оны зургадугаар сарын 11, АНУ-ын Нью Жерси мужийн Морристаун хот
Биеийн өндөр: 135 см
Гэр бүлийн байдал: Эхнэр хоёр хүүхэдтэй.
Питер Динклейжийн амьдрал, амжилтын түүх бусдад “Хичээвэл хэн ч ямар ч амжилтад хүрч болно” гэдгийг сануулах мэт онцгой билээ. Тэрээр генийг мутацид оруулснаас үүсдэг “ахондроплазия” хэмээх өвчнөөр өвдөж, монголчуудын нэрлэдэгээр “одой” хүн болсон ч авууштай нь өөртөө маш итгэлтэй хүн болж өсчээ. Хувь тавиландаа гутрах, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөн бусдыг буруутгах үе байсан ч даваад гарсан байна. Тэрээр зорьсондоо хүрнэ, хэрийн хүний хийж чадаагүй өндөргт гарна гэдгээ үргэлж мэдэж байсан тухайгаа ховор өгдөг ярилцлагынхаа нэгд өгүүлсэн нь бий. Питер 135 см өндөр бол аав, ээж, эрэгтэй дүү нь хэвийн хүмүүс аж.

Тэрээр Делбартон дахь хөвгүүдийн католик сургуульд суралцаж байхдаа нэгэн удаа Маргарет Уильямсын “Хилэн туулай” зохиолоор хийсэн жүжгийн гол дүрд тоглосон нь “хурган” нэр хүнд авчирч, түүнээс хойш жүжигчин болъё гэж бодох болжээ. Зорилготой болсон тэрээр дунд сургуулиа төгссөнийхөө дараа Беннингтоны урлагийн сургуульд элсч чадсан байна.
Шинэ сургуульд ороод түүний амьдралд нар гийлээ. Угаас авьяаслаг тул багш нар магтаж, оюутнууд найзынхаа хүрээлэлд оруулахыг эрмэлзэж байв. Тэрээр найз нөхөдтэй болж, хааяа шоудаж, “Whizzy” хэмээх рок хамтлаг байгуулан дуулах болжээ. Коллеждоо гялалзтал суралцаад 1991 онд төгссөн түүний мэргэжлийн ажил харин харьцангуй хожуу эхэлсэн юм.
П.Динклейж 1995 онд бүтээгдсэн, арт хаус чиглэлийн “Living in oblivion” кинонд тоглон уран бүтээлчийн гараагаа эхэлжээ. Түүнээс хойш хэдэн жилийг хоёрдугаар эгнээнд, од болохгүй ч үзэгчдэд мартагдахгүй байх хэмжээнд сажилж өнгөрүүлэв. Гэсэн ч жижиг гэлтгүй өөрт ногдсон дүрийг чин сэтгэлээсээ бүтээж, хичээн зүтгэсээр олон жилийн турш түүнээс нүүрээ буруулсан алдар нэрийг 2003 онд “Буудлын ажиглагч” киногоороо олж авчээ. Энэ дүрээрээ олон шагнал хүртэж, түүнээс ч олон шагналд нэр дэвшсэн юм. Үүнээс хойш карьер нь огцом өсч, Мерил Стрип, Вин Дизель зэрэг том уран уран бүтээлчидтэй хамтрах болжээ.

Питер дэлгэцээс гадна тайзны бүтээлд тоглож, эерэг, сөрөг дүрийн аль, алиныг нь чадварлаг амилуулж байв. Дэвид Бениофф, Дэвид Вайс нар Жорж Мартины зохиолоор “Хаадын тоглоом”-ыг бүтээх хүртэл тэрээр тайз дэлгэцийн 40 гаруй бүтээлд тоглоод байв. Гэхдээ Тирион Ланнистерын дүрийг бүтээсний дараа л алдрын оргилд жинхэнэ утгаараа гарсан юм. “Хаадын тоглоом”-ын нэгдүгээр бүлэг гарсны дараа “Rolling Stones”, “Playboy сэтгүүл эхний нүүрэндээ Питерийн зургийг залж, “Дур булаам залуу” гэж нэрлэсэн бол GQ сэтгүүл “Оны азарга”хэмээн өргөмжилжээ.

Питер Динклейжийн намхан нуруу аз жаргалтай гэр бүл зохиоход нь саад болоогүй юм. Тэрээр театрын найруулагч Эрика Шмидтэй гэрлэж, хоёр хүүхдийн эцэг, эх болцгоожээ. Тэд 1995 онд найзынхаа зуучилснаар танилцаад 10 жилийн дараа гэрлэсэн юм. Мартсанаас, Питер цагаан хоолтон гэсэн шүү.

| Ховор авьястай бяцхан эр |
Танилц: "Оскар"-ын эзэд
2022-03-28 15:40:39
Илон Маск, дуучин Греймс нар салсан ч нэмж 1-2 хүүхэдтэй болно
2022-03-13 07:38:42
Хүний амь аварч баатарласан одууд
2021-08-17 12:07:27
2026-04-21 14:54:28
“Автомашины оношлогоо дарж өгнө” гэж 270 иргэнээс мөнгө авчээ
2026-04-21 14:06:11
Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 30-нд бороо орно
2026-04-21 14:03:22
Даатгалгүй иргэд 707,040 төгрөг төлж, улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой
2026-04-21 13:09:11
Филиппин улсаас англи хэлний 200 багш урьж, нийслэлийн сургуулиудад ажиллуулна
2026-04-21 12:51:30
Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-21 12:36:41
Улсын дээд шүүх ногоон автобусны хэргийг ингэж шийдвэрлэлээ
2026-04-21 11:49:29
Сургуулийн заалыг амралтын өдрөөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулна
2026-04-21 11:26:56
Л.Оюун-Эрдэнийг дөрвөн хэрэгт холбогдуулж, Б.Баатарыг хамруулан шалгаж эхэллээ
2026-04-21 11:21:42
Хаврын морин уралдаан тавдугаар сарын 1-нд Хүй долоон худагт болно
2026-04-21 11:13:27
ЖДҮ зээлийг 20 хоногт шалгаруулж, эргэн төлөлтийг 8 жил болголоо
2026-04-21 11:07:24
Хархориноос Яармаг хүртэл зорчих дүүжин тээвэр 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна
2026-04-21 11:02:18
Хятад, монгол хоёр иргэн мансууруулах бодис У зочид буудалд хадгалж байжээ
2026-04-21 10:37:30
2026-04-21 10:01:54
2026-04-21 09:35:50
2026-04-21 09:15:41
2026-04-21 09:09:44
2026-04-21 09:06:44
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-04-21 07:26:49
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-21 07:25:16
2026-04-20 16:06:55
Ням гарагт таван настай мориноос унаж, хүнд гэмтжээ
2026-04-20 14:36:09
Нохой нь хүүхэд руу дайрахад "Гэмгүй амьтнаас айгаад хөгийн амьтад" хэмээн загнажээ
2026-04-20 14:09:56
“Эцэг эхийн зөвлөл” нэрийн дор мөнгө хурааж, баяр тэмдэглэж бэлэг авахыг хориглолоо
2026-04-20 13:51:38
Цахим дээрэлхэлтэд тусгай шийдэл алга
2026-04-20 13:20:19
Сүүлийн гурав хоногт зүүн аймгуудад 15900 га талбай түймэрт өртжээ
2026-04-20 13:11:27
2026-04-20 11:26:45
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулснаар дэлхий нийт Ойрхи Дорнод дахь гал зогсоох хэлэлцээрт эргэлзэж эхэллээ
2026-04-20 11:06:04
2026-04-20 10:58:54
2026-04-20 10:54:34
2026-04-20 09:34:53
2026-04-20 09:20:29
2026-04-20 09:16:51
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-20 07:25:52
Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
2026-04-20 07:24:37